Nice to CU

Монгол улсын жижиглэн худалдааны салбарт БНСУ-ын CU (Си Юү) сүлжээ нэвтэрлээ.

Солонгосын жижиглэн худалдааны салбарын эргэлт 2016 онд 18.2 тэрбум долларт хүрсэн ба CU, GS25, 7-Eleven гэсэн сүлжээ дэлгүүрүүд гол хувийг эзэлдэг байна.

CU (Си Юү) сүлжээ нь 1990 онд БНСУ-д анхны дэлгүүрээ нээж байсан ба өдгөө дотоодын зах зээлдээ 8000 гаруй, олон улсад 13000 гаруй салбар дэлгүүртэй болжээ.

2017 оноос Иран улсад хөл тавьж гадаад зах зээлд нэвтэрч эхэлсэн бол 2018 оны 8-р сард Монгол улсын Премиум (Premium) группийн Central Express CVS (Централ экспресс си ви эс) компанитай хамтран Монгол улсад ойрын жилүүдэд 500 салбар дэлгүүр нээж, 4000-5000 ажлын байр бий болгохоор болсоноо албан ёсоор зарлалаа.

Тэд онцлохдоо Монгол улсын нийт хүн амын 65 хувь 35 хүртэлх насныхан ба шинэлэг, орчин үеийн, залуу шийдэлтэй тохижилт, үйлчилгээгээр тэдний сэтгэлийг татаж чадна хэмээжээ.

Тус дэлгүүр нь Convenience store for You (Ая тухтай дэлгүүрийг танд) уриатай ба:

  • ЭРХЭМ ЗОРИЛГО – Хүн бүрт нийцсэн хамгийн хүртээмжтэй, ая тухтай үйлчилгээг үйлчлүүлэгчиддээ тогтмол хүргэх
  • АЛСЫН ХАРАА – Монголын ая тухтай дэлгүүрийн салбарт тэргүүлэгч нь байх
  • ҮНЭТ ЗҮЙЛС – Бид үйлчлүүлэгч төвтэй компани байж, үйлчлүүлэгчийнхээ хүсэл, хэрэгцээг нэн тэргүүнд тавих ажээ.