Шар доктор

[vc_row][vc_column][vc_column_text]

Чацаргана тариалалт – түүхий эд

“Шар доктор” брэндийг бүтээгч “Живэртийн оргил” компани нь Монгол оронд тариалж буй нийт чацарганын 80 орчим хувийг тариалан эрхлэгчдээс дангаараа худалдан авч, үйлдвэрлэлээ явуулж иржээ. Тус компани нь чацарганын суулгац бойжуулга, чацаргана боловсруулах үйлдвэрлэл хоёрыг зэрэг явуулж ирсэн бөгөөд тариаланчдад чацаргана жимсээ худалдан борлуулах, ашиг орлогоо нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэн ажиллаж байна. Энэ нь Монголын чацарганын тариаланг хөгжүүлэх, тариалан эрхлэгчдийг дэмжихээс гадна хэрэглэгчид эх орны хөрсөнд ургасан чанартай бүтээгдэхүүн хэрэглэх боломж бүрдүүлж байгаа юм.

Үйлдвэрлэл

Бэлтгэн нийлүүлэгдсэн чацаргана жимсний чанарыг хадгалан 4-н улирлын туршид гүн хөлдөөгчинд хадгалж, өндөр технологи ашиглан үйлдвэрийн боловсруулалт хийж, чацаргана жимсний зөөлөн эд болон чацарганын тостой цэвэр органик бүтээгдэхүүн гарган авдаг. Иймд “Шар Доктор” брендийн ундаа нь зөөлөн эд болон тостой тул нэмэлтээр зөвхөн тосонд агуулагддаг Омега болон В-н төрлийн аминдэмүүдийг агуулдаг ба амт зөөлөн, уухад тохиромжтой, байгалийн жимсний органик шинж чанараа хадгалж байдаг. Ямар нэг нэмэлт витамин С болон бусад нэмэлтүүд хэрэглэдэггүйгээрээ бусад бүтээгдэхүүнээс давуу талтай. Бид бүтээгдэхүүн үйлдвэрлэлдээ Олон улсын ISO22000:2005 Стандарт буюу Хүнсний Аюулгүй Байдлын Тогтолцоо нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Гадаад худалдаа

2012 онд Япон улсын Такаражима Жапан компани манай компаниас бүтээгдэхүүн экспортлож дистрибьюторын үүрэг хүлээхээр тохиролцож, “Yellow Doctor Japan” брендийг Япон улсад таниулах ажлыг эхлүүлээд 6 дах жилдээ амжилттай ажиллаж байна. Мөн 2016 оноос Өмнөд Солонгос, Тайвань зэрэг улсруу экспортын гарцаа нэмэгдүүлсэн бөгөөд эдгээр улсууд нь дэлхийн бусад улс орнуудаас хамгийн эрүүл, органик, чанарын өндөр шаардлага хангасан хүнсний бүтээгдэхүүнүүд хэрэглэж байна.

[/vc_column_text][/vc_column][/vc_row][vc_row][vc_column][vc_video link=”https://youtu.be/m9SANEgn3SE”][/vc_column][/vc_row][vc_row][vc_column][vc_column_text]Худалдаа үйлчилгээ эрхлэгч та бүхэн ХАМТРАН АЖИЛЛАХ мэдээллийн дагуу холбогдон, эх орондоо үйлдвэрлэсэн брэндтэй хамтран ажиллаарай.

ШУУД ХУДАЛДАН АВАЛТ хийх боломжтой юм байна.

[/vc_column_text][/vc_column][/vc_row]